Monday, February 16, 2009

Дэндүү сайхан нөхөдтэйгээ
Дураараа ярих хичнээн сайхан
Дуулим хорвоог мартаад
Дуулж наргих хичнээн жаргал

Сэтгэлийн дотно нөхөдтэйгээ
Санаснаараа ярих хичнээн сайхан
Саруул орчлонг умартаад
Сууж жаргах хичнээн сайхан

Сэтгэлдээ нэгэн хориггүй
Санасан бүхнээ хуваалцаад
Бодолдоо хоёр сэтгэлгүй
Амарч тайвширах хичнээн баясал

Баясал баясал дундаас
Нөхдийн сэтгэл дэндүү сайхан
Бахархал бахархлын дундаас
Эх орноо дурдах дэндүү омогшил

Ээж аавийг минь орлосон
Эрхэм сайхан нөхөдгүйгээр
Энэлэн орчлонг туулахад
Эх оронгүйтэй адилхан даа

Аавын минь захиас
Ээжийн минь элбэрэл
Амин голын холбоос
Алтан сайхан нутаг минь

Эцсийн амьсгалаа хураахдаа
Эх орноороо дуусах
Эрэлхэг цоглог аавуудаараа
Эх орон цөөдөөгүй

Сүүлчийн амьсгалаа хумхихдаа
Сайхан үрээрээ залбирах
Саруул ухаантай ээжүүдээрээ
Эх орон дундараагүй

Эх орон ээж аав
Эрхэм гурван эрдэнээрээ
Эх орон Монгол
Эгнэгт дутна гэж үгүй дээ


Анд нөхөд та нар минь
Амьдралын нэгэн гэрэл гэгээ
Анд нөхдөө харах хичнээн сайхан
Алдаа оноогоо ойлгох хичнээн ухаарал

Аав ээжээрээ дутахдаа би
Анд нөхдөөрөө дутна
Алтан нутгаа санахдаа
Та нарыгаа хүснэ..

Найз нөхөддөө
2009 он 2 сар 10

Tuesday, February 3, 2009

Энэ монгол түмнээ Үнэн сэтгэлээрээ тэвэреэ
Эх хүн үрээ элгэндээ Хайрлах шиг тэвэреэ
Эндэж алдсан үрсээ Эвийлэн сургаж уучлах шиг
Эвэлсэн цагаан сүүгээ Үнэрлүүлэн байж тэвэреэ
ЭХ ОРОН ЭЭЖИй ТАНь
ЭХ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Энэ монгол түмнээ Үнэн хайраараа үнсэе
Эрдэнэ газар шороогоо Үнэн хайраараа үнсэе
Эцэг хүн үрээ аминаасаа илүү хайрлах шиг
Эрэлхэг цоглог бүхнийг хурайлан байж үнсэе
АМИН ОРОН ААВ ТАНь
АМьДРАЛ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Энэ монгол түмнээ Зүрхэн бодлоороо тэтгэе
Эцэг дээдсийн ёсоо Үнэн хүчээрээ тэтгэе
Эрхэм аав ээжээ Хүндэтгэн хайрлах шиг тэтгэе
Эвлэлдэн нэгдэх бүхнийг шүтэн байж босъё.
ЭНХЭР САЙАХАН ҮРС ТАНь
ЭРДЭНЭ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Монгол хэмээх нэгэн хэлээрээ
Эвлэлдэн эвлэрэн нягтаряа
Монгол хэмээх нэгэн бүлээрээ
Элгэмсэн дотносон хүчирхэгжиеэ

Алтан бие минь ХҮН
Амьсгал угсаа минь МОНГОЛ
Алсын улбаа минь МОНГОЛ.

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлаяа

Хаяад хэзээ ч холдоогүй
Хатан сайхан нутаг шигээ
Харамлаад хэзээ ч голоогүй
Хамгийн бурхан ээжий шигээ

Өнөөдөр таарсан монгол хүнээ
Өр зүрхээрээ бахархан угтаяа.

Хатуу төмөр ч гэлээ
Халуун галд уярна
Харгис хүмүн ч гэлээ
Хайрын сэтгэлд ухаарна

Тэр цагт Миний Монгол
Тэнгэрийн нар мэт Үргэлж мандана
Тэр цагт Миний Монголчууд
Тэнгэрлэг Эх Орныхоо сүлдэнд бадрана

Аавын минь аав болсон
Амьсгалын минь заяа болсон
Ээжийн минь ээж болсон
Элгэн судлын эс болсон

Уулзсан монгол бүхнээ
Хайрлаад бүгдээр тэвэрье
Учирсан монгол хэлээрээ
Элгэмсээд бүгдээрээ нэгдэе

Миний эх орны амин судал орших
Мянга мянган жилийн гандаагүй түүхэнд
Хүн хүнээ дэмжихэд хүчээрээ боссон бахдалтай
Хөх Монгол улсаа залгуулж ирсэн түүхтэй

Босоогоороо бодлоо хураасан
Баатарлаг түмнээ санаад
Хүмүн болсон заяандаа
Хүн хүндээ элгэмсэе

Монгол хүнээ хэзээ ч
Эр морь нь гээдэггүй шиг
Монгол орноо хэзээ ч
Элгэн олон гээхгүй

Маргааш өглөөн
Мандах нарнаар
Таарсан монгол хүнээ
Хайрын сэтгэлдээ угтая.

Монгол хүн гэж ийм л байсан
Монгол хайр гэж ийм л байсан
Хүн гүрэн гэж хүчирхэг л байсан
Хүн хэлээрээ хайрлах ийм л байсан

Зуурдхан залуу насаа золиослоод
Зогсоогоороо эрсэлсэн ухаантан шигээ
Амьддаа бие бие хайрлах
Алдараа үлдээсэн суутан шигээ

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлаяа
Хамгаас нандин хүн чанараа
Хэзээ ч гээхгүй хайрлан хайрлая

Эс болсон монгол хүнээ
Эсийг бүтээсэн Монгол орноо
Ээжий аав шигээ хайрлан тэвэрье
Эгнэгт ирээдүйг хайрлан амьсия

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлан угтаяа
Золбоо гийсэн залуу нас минь

Амин нутгийнхаа омогшил
Ард түмнийхээ бахархал
Аав ээжийнхээ шүтээн
АСА аварга ТАНДАА

Атгасан гар минь Андгай тангараг
Арван хуруу минь эр зориг

Зангидсан гар минь Золбоо хийморь
Зангирсан булчин минь Чин зүтгэл

2009 оны 1 сарын сумо бөхийн барилдааныг монгол хүн бүхэн амандаа залбирч сэтгэлээрээ танд сүүгээ өргөн хүлээн суусан гэхэд буруудахгүй байхаа

Энэ л сарын барилдаанд аварга та сэтгэлээрээ инээж хэзээ ч гаргаж байгаагүй сэтгэлийн дээд хөөрлөө монгол түмэндээ гарган БИ ЭРГЭЭД ИРЛЭЭ Ш ДЭЭ. МОНГОЛ ХҮҮ Нь СЭТГЭЛИйН ХАТААРАА ЯЛЛАА хэмээн монгол хэлээрээ мэндчилсэн.

МОНГОЛ ХҮН гэдэг өөр юм аа. Эхээ нутаг, ээжээ аав шүтээнээ дээдлэн явах. Энэ л, энэ дэлхийн хэн ч тайлж олохгүй монгол хүний, эсгий нүүдэлчин туургатан түмний нууц гэлтэй.

Хичнээн олон Монгол хүний зүрх сэтгэлд гал бадрааж омогшил төрүүлнэ билээ.

Аяа Золбоо гийсэн таны залуу насны хийморь

Эхний өдрийн барилдааныг тэсэн ядан хүлээгээд ямар омогтой хүчтэй буйг мэдрээд сэтгэл амирлах сайхан байлаа.

Монгол олон түмнийхээ ИТГЭЛИйГ дааж яваарай. Гагцхүү үүнийг монгол ахан дүүс хүсэн хүлээж яваа шүү.

Гадаад орноос хичнээн олон монгол унтах нойроо хасан олон сар жилийн турш барилдааныг хүлээж байсан нь хичнээн сайхан. Тэр бүх хүсэн хүлээж уйлж баярлаж бахархаж буй монгол хүний өмнөөс АСА аварга таниасаа Тэнгэрлэг дээд бүхнийг хүсье.