Tuesday, January 28, 2014

Өглөө Өглөө болгон хүний амьдралд Өчнөөн олон тайлагдашгүй үйл явдал Өрнөн хүлээж өмнөөс угтана. Зөөлөн зөөлөн харцны Зүрхэнд шивнэсэн чимээгүй үгс Зөн зөнгөөр учралын Зүүдэнд тодорсон бодитой дүр Өнөөдөр би чамайг Өмнөх амьдралын эхлэл гэж Өөдрөг сэтгэлээр баясан угтана