Tuesday, February 3, 2009

Энэ монгол түмнээ Үнэн сэтгэлээрээ тэвэреэ
Эх хүн үрээ элгэндээ Хайрлах шиг тэвэреэ
Эндэж алдсан үрсээ Эвийлэн сургаж уучлах шиг
Эвэлсэн цагаан сүүгээ Үнэрлүүлэн байж тэвэреэ
ЭХ ОРОН ЭЭЖИй ТАНь
ЭХ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Энэ монгол түмнээ Үнэн хайраараа үнсэе
Эрдэнэ газар шороогоо Үнэн хайраараа үнсэе
Эцэг хүн үрээ аминаасаа илүү хайрлах шиг
Эрэлхэг цоглог бүхнийг хурайлан байж үнсэе
АМИН ОРОН ААВ ТАНь
АМьДРАЛ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Энэ монгол түмнээ Зүрхэн бодлоороо тэтгэе
Эцэг дээдсийн ёсоо Үнэн хүчээрээ тэтгэе
Эрхэм аав ээжээ Хүндэтгэн хайрлах шиг тэтгэе
Эвлэлдэн нэгдэх бүхнийг шүтэн байж босъё.
ЭНХЭР САЙАХАН ҮРС ТАНь
ЭРДЭНЭ БОЛСОН МОНГОЛ ТАНь

Монгол хэмээх нэгэн хэлээрээ
Эвлэлдэн эвлэрэн нягтаряа
Монгол хэмээх нэгэн бүлээрээ
Элгэмсэн дотносон хүчирхэгжиеэ

Алтан бие минь ХҮН
Амьсгал угсаа минь МОНГОЛ
Алсын улбаа минь МОНГОЛ.

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлаяа

Хаяад хэзээ ч холдоогүй
Хатан сайхан нутаг шигээ
Харамлаад хэзээ ч голоогүй
Хамгийн бурхан ээжий шигээ

Өнөөдөр таарсан монгол хүнээ
Өр зүрхээрээ бахархан угтаяа.

Хатуу төмөр ч гэлээ
Халуун галд уярна
Харгис хүмүн ч гэлээ
Хайрын сэтгэлд ухаарна

Тэр цагт Миний Монгол
Тэнгэрийн нар мэт Үргэлж мандана
Тэр цагт Миний Монголчууд
Тэнгэрлэг Эх Орныхоо сүлдэнд бадрана

Аавын минь аав болсон
Амьсгалын минь заяа болсон
Ээжийн минь ээж болсон
Элгэн судлын эс болсон

Уулзсан монгол бүхнээ
Хайрлаад бүгдээр тэвэрье
Учирсан монгол хэлээрээ
Элгэмсээд бүгдээрээ нэгдэе

Миний эх орны амин судал орших
Мянга мянган жилийн гандаагүй түүхэнд
Хүн хүнээ дэмжихэд хүчээрээ боссон бахдалтай
Хөх Монгол улсаа залгуулж ирсэн түүхтэй

Босоогоороо бодлоо хураасан
Баатарлаг түмнээ санаад
Хүмүн болсон заяандаа
Хүн хүндээ элгэмсэе

Монгол хүнээ хэзээ ч
Эр морь нь гээдэггүй шиг
Монгол орноо хэзээ ч
Элгэн олон гээхгүй

Маргааш өглөөн
Мандах нарнаар
Таарсан монгол хүнээ
Хайрын сэтгэлдээ угтая.

Монгол хүн гэж ийм л байсан
Монгол хайр гэж ийм л байсан
Хүн гүрэн гэж хүчирхэг л байсан
Хүн хэлээрээ хайрлах ийм л байсан

Зуурдхан залуу насаа золиослоод
Зогсоогоороо эрсэлсэн ухаантан шигээ
Амьддаа бие бие хайрлах
Алдараа үлдээсэн суутан шигээ

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлаяа
Хамгаас нандин хүн чанараа
Хэзээ ч гээхгүй хайрлан хайрлая

Эс болсон монгол хүнээ
Эсийг бүтээсэн Монгол орноо
Ээжий аав шигээ хайрлан тэвэрье
Эгнэгт ирээдүйг хайрлан амьсия

Харсан таарсан монгол бүхнээ
Халуун сэтгэлээрээ хайрлан угтаяа

No comments: